108 суварга бүтээх ажлын явц
2026-06-12 13:15:57
Дээдийн суварга бүтээх үйлсэд ФӨҮЧИР ИННОВЭЙШН ХХК-ийн үүсгэн байгуулагчид П.Мөнхжаргал, Ж.Бат-Ирээдүй нар нь бурханы орондоо заларсан аав Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат асан Самдангийн Пүрэвдорж, аав Өвөрхангай аймгийн Богд сумын харьяат асан Цэгмэдийн Жавхлан нарын хойчийн буян, гэгээн дурсгалд зориулж энэхүү хандивлагчдын мэдээллийн системийг хандивлан бүтээн өгч бидний үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
2026-05-20 10:00:00
Өвөрхангай аймгийн Уянга сумын Ганданцээпэллин хийдэд 108 суварга бүтээх төслийн хүрээнд ном уншлага, адислалын ёслол амжилттай боллоо. Хийдийн хамба лам М.Бямбадорж, ловон лам С.Төгсжаргал болон Чойр дацангийн хамба Н.Манал нарын удирдлага дор явагдсан энэхүү ёслолд сүсэгтэн олон идэвхтэй оролцож, суварга бүтээх буяны үйлсэд нэгдсэн байна.
2026-05-15 10:00:00
Өвөрхангай аймгийн Уянга сумын Ганданцээпэллин хийдийн 108 суварга бүтээх барилгын ажил эрчимтэй явагдаж байна. Суваргуудын суурь болон хүрээний ажлыг "Уран ган цемхэг" ХХК гүйцэтгэж, суурийн бетоны марк М150 стандартын дагуу хийгдэж байгааг мэргэжлийн хяналтын байгууллага баталгаажуулаад байна. Барилгын ажил хугацаандаа дуусах төлөвтэй байна.
2026-05-10 10:00:00
Өвөрхангай аймгийн Уянга сумын Ганданцээпэллин хийдийн 108 суварга бүтээх төслийн хүрээнд суваргуудын бие даасан хэлбэр, чимэглэлийн ажил эхэлж, мэргэжлийн дархчид болон гар урчуудын оролцоотойгоор идэвхтэй явагдаж байна. Суварга бүрийг уламжлалт технологи, орчин үеийн материал хослуулан бүтээж байгаа нь төслийн онцлог юм.
2026-05-01 10:00:00
Өвөрхангай аймгийн Уянга сумын Ганданцээпэллин хийдийн хашаанд сүсэгтэн олон, залуучуудын идэвхтэй оролцоотойгоор модлог тариулах ажил амжилттай хийгдлээ. Энэхүү ногоон байгууламжийн ажил нь 108 суварга бүтээх төслийн нэг хэсэг болж, хийдийн орчин тойрныг үзэсгэлэнтэй болгоход чухал хувь нэмэр оруулж байна.